|
Web Self Care
Үйлчилгээний тухай
“Web self care” үйлчилгээ гэж юу вэ?
“Юнител”-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч гар утасныхаа хэрэглээ болон төлбөр тооцоогоо хүссэн үедээ веб хуудсаар хянаж байх боломжтой үйлчилгээ юм.
“Web self care” үйлчилгээний давуу талууд:
-
Монголд анхдагч шинэлэг үйлчилгээ
-
Хүссэн үедээ интернэт ашиглан гар утасныхаа дэлгэрэнгүй төлбөрийг харах
-
Дуртай нэмэлт үйлчилгээгээ хүссэн үедээ өөрөө идэвхжүүлэх болон цуцлах
-
Цаг хугацаа зардал хэмнэх /үйлчилгээний төв рүү ирэх, лавлах төв рүү залгах шаардлагагүй/
-
Гар утасныхаа төлбөр тооцоонд эргэлзэхгүй байх, таны хэрэглээг минут тутамд бүртгэнэ
-
Гэрээт борлуулагчаар төлбөрөө тушаах
-
Үйлчилгээнд нэвтрэх бүрт танд мессежээр мэдэгдэнэ.
Ингэснээр танаас өөр хүн уг үйлчилгээг ашиглах боломжгүй болно.
Үйлчилгээг хэрэглэх заавар
“Web Self Care” үйлчилгээнд бүртгүүлэх
Боломж 1. “Юнител”-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээний аль ч салбар төв дээр өөрийн биеэр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг авчран үйлчилгээний гэрээ байгуулна. Жич: Та гэрээ байгуулахдаа залгасан дугаараа “бүтнээр нь харах”, “сүүлийн 3 орныг нууцлан харах” гэсэн боломжуудаас сонголтоо хийнэ.
Боломж 2. Мөн web self care үйлчилгээнд мессежээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ on гэсэн мессэжийг 1472 дугаарт илгээнэ. Жич: WSC” үйлчилгээнд мессежээр бүртгүүлсэн тохиолдолд зөвхөн төлбөрийн нэхэмжлэл харах, гэрээт борлуулагчаар төлбөр төлөх эрхтэйгээр ашиглана.

“Web Self Care” үйлчилгээг цуцлах:
Хэрэв та “web self care” үйлчилгээг цуцлах хүсэлтэй бол тухайн үйлчилгээний эрх нээлгэсэн салбар дээр өөрийн биеэр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг авчран цуцлах боломжтой. Мессежээр бүртгүүлсэн хэрэглэгч үйлчилгээг цуцлахдаа off гэсэн мессэжийг 1472 дугаарт илгээнэ.
Үйлчилгээний үнэ тариф
Өдрийн 40 төгрөг /НӨАТ ороогүй дүн/ Жич: “Web Self Care” үйлчилгээг цуцлах үед ашигласан өдрөөр нь тооцож төлбөрийг нэхэмжилнэ.
Нэвтрэх : WebSelfCare
|