Бар код гэж юу вэ?

English
 

Монгол түмэн эртнээс тооны бэлгэдлийг аж амьдралдаа тусган дэлхий ертөнцтэй зохицон амьдарч ирсэн баялаг уламжлалтай. Хүн төрөлхтөний дотор хамгийн олон оронтой тоог тухай бүрчлэн нэрлэж чаддаг /Их сэтгэшгүй=10-ийн 68 зэрэгт/ бидний өвөг дээдсийн хувьд тоо бүхэн утга агуулга, өөрийн бэлгэдэлтэй байдаг.

Үүнээс зарим нэгийг дурдвал Наймын тоо нь жаргал цэнгэл, өв тэгш амьдрал ахуйг, мөн аливаа зүйлийн бүрэн хүч тэнхлийг бэлгэддэг гэж үздэг байна. Жаргалын найман морь, Монголын нууц товчоонд гардаг Чингис хааны найман шарга агт зэрэг нь ийм утгатай. Мөн Наймын тоо нь хязгааргүй ертөнцийн орон зайн төсөөлөл буюу найман зовхисыг илэрхийлдэг тул урт удаан нас, үүрд мөнхийн бэлгэдэл болдог ажээ.

Тэгвэл Есийн тоог Монголчууд есөн нүхт цацал, Чингис хааны есөн өрлөг, Есөн хөлт цагаан сүлд, Есөн цагааны бэлэг, Есөн эрдэнэ, Монгол сургааль туульд Эр хүний есөн эрдэм, Түшмэл хүний есөн эрдэм гэх мэтээр эрхэмлэсэн байдаг. Эдгээрээс үзвэл энэ тоо нь оюун ухааны хүч, сэцэн мэргэн оюун бодол, идээ ундааны охь шим, эд баялгийн эрхэм дээдийг бэлгэддэг байх нь.

Ийм бэлгэдэл төгс тоонуудаар эхэлсэн 89хххххх шинэ дугааруудаа Юнител групп худалдаанд гаргаад байгааг танд дуулгая.

Үүнд СОНГОДОГ үйлчилгээний 8900хххх, DOPIN үйлчилгээний 8999хххх, iD,Happy life үйлчилгээний 8912хххх-8919хххх гэсэн дугаарлалтууд үйлчилгээнд нэвтрээд байна.