Бар код гэж юу вэ?

English
 

 

 

ГЭЖ ЮУ ВЭ?

Үүрэн холбооны технологи нь хөгжлийнхөө явцад 1G, 2G, 3G, 4G гэсэн шинэчлэлтийн үеүүдийг туулан ирсэн. Энд G гэдэг нь Generation буюу шинэ үе, удам гэсэн утгыг агуулж байгаа юм. Үүрэн холбоо нь өөрөө утасгүй холболтын технологи буюу радио долгионыг ашигладаг. Анхандаа радио долгионоор зөвхөн дуу хоолойг дамжуулж эхэлж байсан бол хөгжлийн шатууддаа их хэмжээний тоон мэдээлэл (data) –г богино хугацаанд дамжуулах чадвартай болон дэвшсэн. Ингэснээр утасгүй технологи нь мэдээлэл дамжуулах хурдаараа утастай технологи буюу шилэн кабельтай эн тэнцэхүйц болон хөгжөөд байна.

Тэгвэл Юнител корпораци нь 2008 онд сүлжээндээ 3.5G үеийн HSDPA (High Speed Downlink Packet Access) технологийг нэвтрүүлсэнээр сүлжээнийхээ хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлсэн. Энэхүү HSDPA технологийн мэдээлэл дамжуулах боломжит хурд нь интернэтээс мэдээлэл татаж авахдаа /downlink speed/ 14.4 mbps хүртэл, интернэт рүү мэдээлэл оруулахдаа /uplink speed/ 5.6 mbps хүртэл гэж тодорхойлогдсон байдаг.

Жич: тухайн агшин дахь холболтын хурд нь сүлжээний хам хүрээ, байршил, гар утас болон модемны төрлөөс хамаарч хэлбэлзэж болно.

Энэ бол танд гэртээ амрахдаа, гадуур зугаалахдаа, ажил дээрээ байхдаа ч персонал компьютер, зөөврийн компьютер, iPod Touch, iPad –аараа ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТ –д холбогдох боломжийг олгож буй үйлчилгээ юм. Мөн түүнчлэн энэ үйлчилгээг авсанаар PlayStation, Digital Camera, Телевизороо (smart TV) хүртэл интернэтэд холбох боломжтой.

Танд интернэт үйлчилгээний эрх нээлгэсэн СИМ карт, 3.5G буюу HSDPA технологид зохицон ажиллах тусгай төхөөрөмж (USB modem, Mobile Hotspot Device) байхад хангалттай бөгөөд түүнийгээ ашиглан өөрийн компьютераасаа интернэтэд шууд холбогдох юм. Сүүлийн үеийн Netbook (Laptop буюу зөөврийн компьютераас жижиг оврын) –үүд нь өөртөө 3.5G технологийн төхөөрөмжийг суурьлуулсан байдаг тул тэдгээрийн зориулалтын оролт руу интернэт үйлчилгээний эрхтэй СИМ картаа хийснээр интернэтэд холбогдож эхлэнэ. Энэ тохиолдолд танд тусгай төхөөрөмж модемны шаардлагагүй болж байна. Дан ганц Netbook гэлтгүй 3.5G модултай төхөөрөмжүүд гарсаар байна (iPad Wi-Fi + 3G гэх мэт).