Бар код гэж юу вэ?

English
 

 

 


Энэ нь та гар утсаа ашиглан дуртай вэб хуудсаа үзэх, видео бичлэгүүд youtube –с үзэх, гар утсандаа төрөл бүрийн аппликэйшн програмууд татан авах, дуртай дуу, дуртай клип, дуртай зургаа гар утсандаа татан авах боломжийг олгож байгаа гар утасны интернэт үйлчилгээ юм. Юнителийн хэрэглэгч бүх хүн гар утсаараа интернэтэд холбогдох боломж нь нээлттэй байгаа бөгөөд гагцхүү GPRS болон 3G технологийг дэмждэг гар утастай байх шаардлагатай. Энэ тохиолдолд та гар утсандаа тохиргоо хийгээд л шууд интернэтэд холбогдох боломжтой болно.

Энэ нь Live 3.5G сүлжээндээ тулгуурлан Юнителийн хэрэглэгч бүрийг хоорондоо дүрсээ харан ярилцах боломжийг олгож буй үйлчилгээ юм. Гагцхүү дуудлага хийж байгаа болон хүлээн авч байгаа 2 хэрэглэгчийн утас хоёул 3G технологи дэмждэг ба Video Call функцтай байх шаардлагатай.

Видео дуудлагын ярианы тариф

Хэрэглэгчийн төрөл

1 минутын дүрст дуудлага

Дараа төлбөрт хэрэглэгч

100 төгрөг + НӨАТ

Урьдчилсан төлбөрт хэрэглэгч

120 төгрөг

* 2 дахь минутаас эхлэн секундын алхмаар тооцогдоно