Бар код гэж юу вэ?

English
 

Сар шинийн хөл хөдөлгөөн, баярын уур амьсгалтай давхцан Юнител групп Хан-Уул ОРГИЛ шинэ салбарынхаа үүдийг нээж хэрэглэгч олондоо дахин ойртлоо.  Будаг нь ханхалсан салбар нь 2 дугаар сарын турш ирсэн гийчид олноо хүйтний жавар үргээх дулаан инээмсэглэлээр угтан амтат урамшууллаар дайлж байна.

              Дараа төлбөрт СОНГОДОГ үйлчилгээний шинэ хэрэглэгчид бүртгэлийн хураамжнаас 50% хөнгөлнө, урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар 6000 төгрөг харин Dopin үйлчилгээний шинэ дугаар 12 000 төгрөг болж тус тус хямдарлаа.

              Үүгээр үл барам 2 сарын 14-нийг дуустал 10:00 – 16:00 цагийн хооронд шинэ салбараар үйлчлүүлсэн одоогийн болон шинэ хэрэглэгч нар үйлчилгээ авсан үнийн дүнгийн 5000 төгрөг тутамд нэг сум шидэх эрхтэй болох ба BULL EYE дартсын тэмцээнд оролцон азаа үзэх боломжтой. Мэргэн цэцэн та  тэмцээний хонжвортоо хуруу мэдрэх өндөр чадамж бүхий дэлгэцтэй андройд үйлдлийн систем бүхий IDEOS Х5, WIND, DOPIN, STONE зэрэг гар утас, Live интернэт модем, шинэ дугаар, үйлчилгээний эрх болон 500 – 15000  нэгж  зэрэг шагналын эзэн болно. Гайхалтай биш гэж үү?

ЗӨВХӨН ХАН-УУЛ ОРГИЛ САЛБАРТ АВДАР ДҮҮРЭН ШАГНАЛЫН САН МЭРГЭН ХАРВААЧДАА ХҮЛЭЭСЭЭР...
Урамшуулал 2012 оны 2 дугаар сарыг дуустал!