Нүүр хуудас / About / Хөгжлийн түүх

Хөгжлийн түүх

2001. М-Си-Эс Ком компани байгуулагдаж өрх бүрт интернэтийг түгээв.

2003. Монсат компани Монголд анх удаа сансрын холбооны үйлчилгээг нэвтрүүлэв.  

2004. Скайнэтворкс байгуулагдаж өнөөгийн хамгийн өргөн шилэн кабелиа сүлжээг барьж эхлэв.

2005. Үүрэн холбооны салбарт шударга өрсөлдөөн, шинэ технологийг нэвтрүүлэх зорилгоор зарласан сонгон шалгаруулалтад BSB Telecom консорциум /Юнител/ шалгарав.  

2006. Юнител корпораци GSM системд суурилсан үүрэн холбооны үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэв.  

2007. iP phone буюу интернэтэд суурилсан суурин утасны үйлчилгээг Скайнэтком компани Монголд анхлан нэвтрүүлэв.

2008. Монгол орон даяар тасралтгүй, найдвартай сүлжээг бий болгов.

2009. Юнител олон улсын роумингийн үйлчилгээгээ дэлхий даяар өргөжүүлэв.

2010. Юнител 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани боллоо

2011. Юнивижн компани байгуулагдаж гурвалсан үйлчилгээ (IPTV, IPphone, IPnet) Монголд анх удаа нэвтрүүлэв.  

2011. Юнител корпораци, М-Си-Эс Ком, Монсат, Скайнэтворкс, Скайнэтком, Юнивижн компаниуд нэгдэж Монголын мэдээлэл, холбооны ЮНИТЕЛ ГРУППИЙГ байгуулав.