Scroll

Улаанбаатар хотдоо хайртай залуустай цуг хамтын үнэ цэн үүсгэх зорилготой “U Baatar” кампанит ажлыг өлгийдөн авч, хамгийн эхний ажил болох 6-794 бренд, Gerhub нартай хамтарч U Baatar Hoodie-ийг гаргаж байгаагаа дуулгахад таатай байна. U baatar hoodie-г борлуулсан бүх орлогоо гэр хороололд community space (дундын орон зай) үүсгэх зорилготой Ger Innovation Hub-т санхүүжилт болгон өгч, дэмжин ажиллах юм.

Улаанбаатарт минь асуудал их ч, хотдоо бид хайртай 2021 он.

Hoodie

Price: 77'000 mnt

Colorway:

Available sizes: S | M | L | XL

Quantity: 100
СБД 8-р хороо 22А байр Лагшан төв 206 тоот
UP

U бол Unitel-ийн 14-23 насны брэнд мөн тэдний найз. Энэ үеийнхнийг ойлгож, дэмжиж, хамтарч ажиллахаас гадна амьдралын хэв маягт нийцсэн, хүсэл сонирхолд нь таалагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх нь бидний зорилго.

Залуус өөрөөрөө байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, дуртай зүйлээ хийж хөгжихийг бид үргэлж дэмжинэ. Тиймдээ ч “UTV Live Session”, “Бидний гарагийн залуус”, “UTV Podcast”, “U COMiC”, “Welcome U” зэрэг ажлуудыг тасралтгүй хийсээр ирлээ. Харин энэ удаа цоо шинэхэн “U Baatar”-г та нартаа танилцуулан, уулзуулж буйдаа баяртай байна. Бүгдээрээ, хамтаараа, цугаараа утга учиртай зүйлсийг хийж, хамтын үнэ цэн бүтээцгээе.

UP

7-694 /ӨНӨӨДӨР ЦАГААН ГУРВАЛЖИН ӨДӨР/ нь 2020 онд үүсгэн байгуулагдаж, хувцас загварын салбарт хүн төвтэй маркетингийн үзэл баримтлалын дагуу үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан хувь хүн цаашлаад нийгэм эдийн засаг, байгаль орчинд ээлтэй, эерэг үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаа дээд зэргээр ухамсарлан ажилладаг. Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл сэдлийг бий болгох нь бидний зорилго.

Эрхэм зорилго: Хог хаягдлын эсрэг, байгалд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол хүний онцлог, дотоод ертөнцийг илэрхийлсэн загварын хэв маягийг бий болгох.

Үнэт зүйл: Аз жаргалтай хүн бидний үнэт зүйл

Алсын хараа: Эрүүл, аюулгүй дэлхийг хамтдаа бүтээх.

Уриа үг: МАРГААШ БИД ХЯЗГААРГҮЙД ХАМТДАА

UP

Гэр Өргөө ТББ нийслэл хотын гэр суурьшлын бүсэд тулгарч буй асуудлуудад шинэлэг, бүтээлч, бодит шийдэл олох зорилготойгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Бид гэр хорооллын дэд бүтцээс гадна нүүдэлчин монгол гэрийг хэрхэн орчин цагийн хот суурьшлын бүсэд илүү тохиромжтой байр сууц болгон сайжруулах тал дээр олон улсын шилдэг их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг.

Гэр суурьшлын бүсийг жишээлбэл Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудалд буруутгадаг тохиолдол гардаг. Харин хотын төв болон гэр суурьшлын бүсийн хооронд асар их ялгаа байдаг нь өнөөдөр нийгэм, орчны бохирдол зэрэгт тулгарч буй асуудлын олон шалтгааны нэг нь болдог