Танилцуулга
Юнител компани Монголын хамгийн анхны U-Point нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдлээ. Та төлбөр төлөх болон данс цэнэглэх бүртээ үнийн дүнгийнхээ 3%-д U-Point оноо цуглуулж, зарцуулах боломжтой.
Хэрэв та
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаартай бол 2000 болон түүнээс дээш төгрөгөөр дансаа цэнэглэхэд
- Дараа төлбөрт үйлчилгээний дугаартай бол сар бүрийн 20-ны өдрөөс өмнө төлбөрөө төлөхөд тус тус оноо бодогдон орно
*Та Юнителээс оноо цуглуулахын тулд дугаараа 6 болон түүнээс дээш сар ашигласан байхыг анхаарна уу
Хөтөлбөрт нэгдсэн бусад хамтрагч байгууллагын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.